Intel сурагчдад зориулсан таблет танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Intel сурагчдад зориулсан таблет танилцуулав

Intel компани сургуулийн сурагчдад зориулсан Studybook нэртэй таблет бүтээсэн байна.

Studybook таблет нь 525 гр жинтэй бөгөөд долоон инчийн өнгөт дэлгэцтэй юм. Atom Z650 процессортэй энэ планшет нь нэг гигабайт  багтаамжтайгаас гадна USB болон HDMI оролттой гэнэ. Хоёр камертай бөгөөд симкартын оролттой таблетын батарей таван цаг ажиллах хүчин чадалтай юм.

Таблеь нь ус, тоос шороо болон уналтаас хамгаалах хамгаалалттай гэнэ. Учир нь сурагчид  таблетыг хэрэглэх үедээ болгоомжгүй байдал гаргахыг нь тооцсон байна. Studybook таблет нь Windows 7 болон Android 3 програм дээр ажиллах бөгөөд зургийн хичээлээ хийх нэмэлт програмтай ажээ.

Түүнчлэн LabCam нэртэй шинжилгээ судалгааны камертай юм. Энэ камерийг сурагчид микроскоп болгох ашиглах боломжтой гэнэ.

Studybook таблетын үнэ 200 ам.доллараас бага байх аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж