Испанийн шигшээ FIFA-гийн чансааг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Испанийн шигшээ FIFA-гийн чансааг тэргүүлсээр

Дэлхийн аварга Испанийн шигшээ баг FIFA-гаас сар бүр гаргадаг чансааны жагсаалтыг тэргүүлсээр байна. Харин Уругвайн шигшээ шинэ амжилт тогтоож, жагсаалтын гуравдугаар байр руу ахижээ. 2012 оны дэлхийн аваргын финалд Испанид ялагдсанаар мөнгөн медаль зүүсэн Голландын шигшээ баг хоёр байр ухарч, дөрөвдүгээрт бичигдсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Английн багтай нөхөрсөг тоглолт хийж, 3:2 харьцаатай ялснаас хойш олон улсын тавцанд тоглолт хийгээгүй тэд хоёрдугаар байраа Германы шигшээ багт алджээ.

“Европын Бразили” гэгддэг Португалийн шигшээ баг хоёр байр ахиж, тав руу, ингэхдээ дэлхийд данстай Англи болон Бразилийн багийн өмнө бичигдсэн байна.  Харин Италийн шигшээ топ 10 багийн жагсаалтаас “мултарсан” бол Данийн шигшээ есдүгээр байрт эрэмбэлэгдэв.

Хамгийн өндөр амжилт үзүүлж, байраа ахиулж чадсан баг нь Хойд Солонгос. Тэдний хувьд өмнөх үзүүлэлтээ 25 байраар ахиулж, жасаалтын 86 дугаарт бичигджээ. Харин Азийн бүсийн орнуудыг Австралийн шигшээ 21 дүгээрт эрэмбэлүүлсэн амжилтаараа тэргүүлж байна. Монголын багийн тухайд зургаан байр ухарч, 90 оноотой 177 дугаар байрт жагсчээ.

Хар тивийн багуудыг Кот д’Ивуарын шигшээ тэргүүлж байна. Тэд шинэ чансаагаар 15 дугаар байрт эрэмбэлэгдсэн бол CONCACAF буюу Хойд, Төв Америк, Карибийн бүсний орнуудыг Мексик /20 дугаар байр/, далайн бүсний орнуудыг Шинэ Зеландын баг /130/ тэргүүлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж