Орон нутгийн сонгуулийн хоёр төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хоёр төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. 

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Цэцийн гишүүн Б.Пүрэвням, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Сүхбаатар нар танилцуулах юм байна.

Үүний дараа  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Д.Лүндээжанцан нар, З.Энхболд нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Байнгын хорооны хурдын дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэх юм байна. 

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж