“AutoChina International”-г шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

“AutoChina International”-г шүүхэд өгөв

АНУ-ын Үнэт цаас, валютын комисс үнэт цаас луйвардсан хэргээр Хятадын “AutoChina International” компани болон 11 хөрөнгө оруулагчийг шүүхэд өгчээ. Тэднийг хувьцаа худалдан авч, эргүүлэн арилжаалах замаар инфляцийг зохиомлоор хөөрөгдсөн гэж буруутгаж байгаа гэнэ. АНУ-ын Үнэт цаас, валютын комисс “AutoChina International” компанийг хувьцааны арилжааг санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байна. “AutoChina International” нь Хятадын авто машин худалдаалагч, лизингийн хамгийн том компани аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж