
“Энэ бол амар биш шийдвэр байлаа… Бид түүнийг өнгөрсөн ням гаригт гаргасан ба өнөөдрөөс эхлэн кампаниа зогсоон тэмцлээ үргэлжлүүлэхгүй” гэж Санторум төрөлх муж Пенсильванийнхаа сонгогчидтай уулзахдаа хэлсэн байна.
Түүнийг төрөлх мужийнхаа намын сонгууль хүртэл нэрээ татахгүй гэж байсан юм. Гэвч тэрээр намынхаа төлөө зүтгэнэ гэж амлажээ. Санторум өрсөлдөөнөөс гарсаны дараа бүгд найрамдахчуудын гурван нэр дэвшигч сунгаагаа үргэлжлүүлж байна. Энд сүүлч барин яваа консерватор, популист Ньютон Гингрич либертарийн үзэл баримтлалтай конгрессмен Рон Пол хоёроос Ромни намын дэмжигчдын саналаар хэтэрхий тасархай яваа юм.
Ш.МЯГМАР