Хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгоно

Зарим аймагт хаваржилт хүндэрч байгаа болон мал төллөж байгаатай холбогдуулан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудын малчид, иргэдэд улсын нөөцөөс үнийг хямдруулан олгох өвсний болон тэжээлийн тоо хэмжээг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Улсын нөөцөөс 50 хувь хямдруулж олгосон  3903,56 тонн өвсний үнэ,1695,56 тонн тэжээлийн үнийн зөрүүг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрлөө.
Мөн Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг хуваарилан гаргах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нөөц сангийн хөрөнгө болон тэжээлийн борлуулалтын орлогоор 2012 оны 4 дүгээр улиралд багтаан өвс, тэжээлийг улсын нөөцөд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгалаа. Түүнчлэн үнэ хямдруулан олгож байгаа өвс, тэжээлийг зориулалтыг бусаар зарцуулахгүй байх бүх талын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нар үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж