Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш олон аймаг сумаар явж, хөдөө орон нутгийн иргэдтэй уулзсан. Сүүлийн саруудад цаг агаар хүндэрсэн баруун аймгуудад ажиллаад ирсэн билээ. Харин тэрбээр тун удахгүй нийслэлийн иргэдтэй уулзах нь. Улсын маань нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатарт, нийслэлийнхэнд Ерөнхийлөгчдөө дуулгах зовлон бэрхшээл, тулгамдсан асуудал олон байгаа нь тодорхой. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт нийслэлийн иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байсан ч хойшлуулжээ. Учир нь, УИХ-ын хаврын чуулганы нээлт, АНАТХ-ны жагсаал, тэмцэл уг уулзалтыг хойшлуулахад хүргэсэн байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун удахгүй Улаанбаатарчуудтай уулзана гэж түүний ойрын эх сурвалж мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж