
Энэхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төсөл нь таван зүйлтэй байх бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүд, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулахад чухал алхам болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.