Үймээн дэгдээгчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Үймээн дэгдээгчдийг баривчилжээ

Сербийн цагдаа нар 2008 онд Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцсэн үймээний үеэр Бельград хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд гал тавьсан есөн этгээдийг баривчилсан байна. Хөлбөмбөгийн фанат, хулигаануудыг Сербийн хэд хэдэн хотод тусгай мөрдлөг явуулсны үр дүнд баривчилжээ. Цагдаа нар дээрх хэрэгт холбоотой өөр таван этгээдийг мөн эрэн сурвалжилж байгаа юм байна. 2008 оны хоёрдугаар сарын 21-нд Сербийн хэдэн зуун үндсэрхэг үзэлтнүүд Косовогийн тусгаар тогтнолыг дэмжсэнд эсэргүүцлээ илэрхийлж, Бельград дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдсан билээ. Сербийн үндсэрхэг үзэлтнүүд дээрх үймээний үеэр Бельград хот дахь хэд хэдэн орны элчин сайдын яам руу халдсан аж. АНУ-ын Элчин сайдын яам руу дайран орж, гал тавих үеэр нэг хүн амиа алдсан юм. Серби Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд НҮБ-ын мандаттай газар нутаг гэж үздэг хэвээр байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж