Сирийн арми Туркийн нутаг дахь дүрвэгсдийн лагерийг буудав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Сирийн арми Туркийн нутаг дахь дүрвэгсдийн лагерийг буудав

Сири, Туркийн хил дээр байдал улам хурцдаж байна. Даваа гаригт Сирийн Засгийн газрын арми Туркийн хилийн орчим гарсан байлдааны улмаас наад зах нь хоёр хүн алагдаж, 15 хүн шархаджээ. Тэр өдөр бараг зуу орчим Сирийн дүрвэгсэд Туркийн нутагт орох гэж байхад нь уг буудалцаан эхэлсэн байв.
Энэ үеэр Сирийн арми Туркийн Калис хотын ойролцоох Сирийн дүрвэгсдийн лагерийг буудсан байна. Турк орчуулагч, өөр хоёр сири хүн шархаджээ. Анкара Дамаскт эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Албан ёсоор эвлэрэл зарлахаас гурав хоногийн өмнө НҮБ ба Арабын лигийн орнуудын тусгай элч Кофи Аннанаас бичгээр баталгаа авсаны дараа л армийг хотуудаас гаргана гэж Сири мэдэгдэв.

Аннан мягмар гаригт дүрвэгсдийн лагерьт очсон байна. Дайнаас хулжин нийтдээ 24 мянган сиричүүд Туркийн нутагт орж ирсэн байгаа юм. Турк-Сирийн хилийн бүсэд Сирийн арми босогчидтай ширүүн байлдаан хийсээр байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж