“Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

“Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэв

Тэртээ 1921 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол цэрэг анхны ялалтаа байгуулснаар шинэ үеийн Зэвсэгт хүчний эхлэлийг тавьж, хөгжиж бэхжүүлсээр ирсэн түүхт 90 жилийн ой, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бий болсны 100 жил, 1921 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний ойн баярын өдрийг  “Монгол цэргийн өдөр” болгон  анх удаа нижгэр тэмдэглэлээ.

Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг нэгээр нэмсэн уг тэмдэглэлт өдрийг Өвөрхангай аймагт  үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд болон  нэгэн цагт эх орноо батлан хамгаалах эр цэргийн албаа амжилттай биелүүлж байсан бүхий л эрчүүд  3-р сарын 17-ны өдөр тэмдэглэсэн бөгөөд аймгийн Цэргийн штаб, ЗХ-ийн 256-р анги, ЗХ-ний 113-р ангиас баярын хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр тусгаар тогтнолоо батлан хамгаалах,үндэсний аюулгүй байдлыг сахин хангах  ариун үйлсэд  оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан яваа Өвөрхангай аймгийн цэрэгжсэн байгууллагуудын офицер, ахлагч, байлдагчдад Батлан хамгаалахын болон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналуудыг гардуулж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах сарын аяны ажиллагаанд амжилт гарган оролцсон баг, хамт олныг шагнан урамшууллаа.

Мөн ЗХ-ний 256-р ангийн захирагч Ц.Дамдиндорж “Хурандаа” цолоор мөрдөс нэмсэн ба хэд хэдэн ахлагчид шинээр төрсөн юм.
Зэвсэгт хүчний яруу алдарт түүхэн ойгоо угтан  аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ЗХ-ний 256, 113-р ангиас уламжлалын дагуу арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд тухайлвал “Иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх жил” болгон  зарласантай холбогдуулан хүүхэд багачууд, залуучуудад цэрэг, эх орны хүмүүжил, харилцаа холбоог таниулах зорилго тавьсаны дагуу дунд сургуулийн сурагчдад Зэвсэгт хүчний болон Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны талаар туршлага, сургамж агуулсан хичээл зааж, иргэдийн дунд “Алтан аргай” шагайн харваа, “Цэргийн хүүгийн бодол” яруу найргийн наадам, “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” караоке дууны уралдаан болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзлэгсдийн шагналыг “Монгол цэргийн өдөр”-ийн баярын хурлаар гардууллаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж