Кофи Аннан Иранаас дэмжлэг эржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Кофи Аннан Иранаас дэмжлэг эржээ

Сири рүү илгээсэн НҮБ, Араб лигийн тусгай элч Кофи Аннан Дамаскийн эрх баригчдаас гал зогсоохыг зөвшөөрсөн амлалт авчээ. Иран руу хэлэлцээ хийхээр явсан Кофи Аннан “Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадвал нөхцөл байдлыг өөрчилж чадна” гэж ярьсан байна. Сирийн эрх баригчдаас цэргээ татаж, энгийн иргэд рүү гал нээхээ гал зогсоохыг шаардаж, эцсийн хугацаа өгсөн боловч Сирид хүчирхийлэл зогссон шинж өчүүхэн ч байхгүй гэнэ. Босогчдын голомт болсон Хомс хотод өчигдөр л гэхэд 100-аад хүн амиа алдсан тухай мэдээ иржээ. Тэр бүү хэл Туркийн хил дээрх дүрвэгчдийн хуаран руу гал нээсэн тухай мэдээ ч мэдээ чих дэлсчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Сирийн гол холбоотон Иранаас дэмжлэг авахаар Тегераныг зорьсон аж. Кофи Аннан Тегеранд Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехитай уулзах гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж