Индонезид цунами дэгдэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Индонезид цунами дэгдэж болзошгүй

Индонезийн хойд хэсэг дэх Асех мужийн газар доор 8.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Үүнээс болж Энэтхэгийн далай дээрх хэсэгт асар хүчтэй цунами үүсч болзошгүйг Номхон далайн цунамийн сэрэмжлүүлэх төвөөс анхааруулсан байна. 170,000 хүн амтай Асех мужийн удирдлага цунамийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Асех мужаас 495 км зайд газар доор 33 км орчим газрыг хамарчээ. Газар доорх доргилт Сингапур, Тайланд, Энэтхэгт хүртэл мэдрэгдсэн гэнэ. Тайландын гамшгийн менежментийн газар баруун эрэг дагуух Андаман мужийн иргэдэд цунамийн болзошгүй гамшгийн талаар анхааруулсан байна. Индонезийн Жакарта хот дахь гадаадын сурвалжлагчдын мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ таван минут орчим үргэлжилсэн гэнэ. Индонез нь Номхон далайн галт цагираг хэмээх газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж