Бирмийн сөрөг хүчний лидер Ерөнхийлөгчдөө бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Бирмийн сөрөг хүчний лидер Ерөнхийлөгчдөө бараалхав

Бирмийн сөрөг хүчний лидер, ардчиллын төлөө цогтой тэмцэгч Аунг Сан Суу Кий парламентын чуулган эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхжээ. Аунг Сан Суу Кийн нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа бараалхаж буй нь энэ аж. Энэ дөрөвдүгээр сарын 1-нд болсон Бирмийн парламентын сонгуулиар Аунг Сан Суу Кийн “Ардчиллын үндэсний лиг” нам парламентын 44 суудлаас 43 суудал авсан юм. Ардчиллын төлөө тэмцэгчийн нам сонгуульд ялснаас хойш тус улсад олон зүйл өөрчлөгдөж байгаа гэнэ. Улс төрийн олон зуун хоригдлыг шоронгоос суллаж, цэргийнхэний хяналттай иргэнийн засгийн газар угсаатны цөөнх болох босогчдын бүлэглэлүүдтэй эвийн хэлэлцээ байгуулж эхэлжээ. Бирмийн цэргийн дэглэмийг эсэргүүцэж эдийн засгийн хориг тавьсан Европын холбоо, АНУ хоригоо цуцалсан юм. Аунг Сан Суу Кийн нам 1990 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан авч цэргийнхэн түүнийг гэрийн хорионд оруулж, ялалтыг нь үгүйсгэсэн билээ. Бирмийн цэргийн генерал, дараа нь Ерөнхий сайд болсон Тейн Сейн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжигчдийн нэг аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж