Иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Тавантолгой ба 1072 ширхэг хувьцаа

Иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших боллоо

Иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр иргэн бүрт олгохоор болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбогдох шийдвэрийг гаргасан байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын намрын чуулганаас иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаан дээр нэмж мөн тооны хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан юм. Гэхдээ иргэд яг хэзээнээс 1072 ширхэг хувьцааг эзэмшиж, мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд түүнийгээ хэдээр үнэлэн зарах саналаа хүргүүлэх вэ гэдэг хүлээгдэж байлаа. Харин Засгийн газрын хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргаснаар зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр хязгаарлагдахгүй Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсны зэрэгцээ худалдах эрх ч нээлттэй болж байна. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар дөнгөж сая сэтгүүлчдэд хийлээ. Тэгэхдээ 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд хэзээнээс эхэлж бүртгүүлэх, мөн нэг ширхэг хувьцааг хэдээр үнэлэх вэ гэдэг тоон үзүүлэлт хараахан тодорхой болоогүй. Ирэх долоо хоногийн лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар илүү тодорхой болно. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох яамдын сайд нарт даалгавар өгсөн гэдэг мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.

Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж