Канад дижитал мөнгөн тэмдэгттэй болно

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Канад дижитал мөнгөн тэмдэгттэй болно

Канадын Засгийн газар одоогийн мөнгөн тэмдэгтээ өөрчилж, дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Мөнгөн тэмдэгтийг орлох хуванцар чипийг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан бөгөөд тун удахгүй зоосон мөнгийг дижитал болгох аж. Канадын “Роял минт” үйлдвэр “Минт чип” нэртэй дижитал мөнгөн тэмдэгтийг тун удахгүй гүйлгээнд гаргана гэж мэдэгджээ. Гэвч мөнгөн тэмдэгтийг дижитал хэлбэрт шилжүүлэх системд мэдээллийн сан байхгүй аж. Тиймээс иргэдийн хувийн мэдээлэл дижитал мөнгөн тэмдэгттэй ямар ч холбоогүй гэнэ. Хэрэв хуванцар чипийг гээвэл мөнгөө алдсанаас ялгаагүй гэж Канадын “Роял минт” үйлдвэрийн албаны хүмүүс ярьжээ. Нөгөө талаар чипийг хакердах боломжгүй болгох нарийн арга туршиж байгаа юм байна. Энэ дөрөвдүгээр сарын 5-нд Канадын “Роял минт” үйлдвэр программ зохиогчдын дунд дижитал мөнгөн тэмдэгтийн тусгай программын уралдаан зарлажээ. Уралдааны шилдэг программ зохиосон хүнд 50,000 ам.долларын шагнал амласан байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж