Литватай зөвлөлдөх уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Литватай зөвлөлдөх уулзалт хийнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суугаа элчин сайд О.Дамбийням тус улсын Гадаад хэргийн Дэд сайд Аста Скайгирыте Ляушкине-тэй 4 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Дэд сайд А.С.Ляушкине удахгүй Монголд айлчилж хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит 3 дугаар зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байгаа бөгөөд зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажил, ярилцах сэдэв, хэлэлцэх асуудлуудын талаар уулзалтын үеэр талууд санал солилцов. Түүнчлэн Зөвлөлдөх уулзалтын үеэр Литвийн Эдийн засгийн Дэд сайд Дауматас Лапинкас бизнес төлөөлөгчдийн хамт айлчилж, хоёр талын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулахыг мэдэгдэж, дээрх арга хэмжээнүүд Монгол-Литвийн харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж буйгаа онцлон тэмдэглэсэн байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж