– Цэдэнгийн Жанчив: Баруунбаян улаан суманд 1914 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1948-1950 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, 1952-1956 онд Батлан хамгаалахын сайд, 1956-1958 Дотоод явдлын яамны сайд, 1958-1959 онд Геологи уул уурхайн яамны анхны сайд.
–Цэрэнбалжидын Дашзэгвэ: Хархорин суманд 1948 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1990-1992 онд Батлан хамгаалахын дэд сайд, 1992-1996 онд Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, 1996-1998 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, 1998-2002 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 2002-2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх.
–Цэвэлсүрэнгийн Тогоо: Сант суманд 1954 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2008 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга.
–Дондовын Ёндондүйчир: Зүүнбаян-Улаан суманд 1921 онд төрсөн. Дэслэгч генерал цолтой. 1960-1969 онд БНМАУ-ын прокурор, 1969-1982 онд МАА-ийн Улс төрийн газрын дарга,
-Гомбожавын Дамба: Бүрд суманд 1902 онд төрсөн. 1933-1937 онд 11 дүгээр морьт корпусын дарга, корпус командлан захирагч / хурандаа генерал цолтой тэнцэх/
-Дагвын Бадам: Бүрд суманд 1947 онд төрсөн. Хошууч генерал цолтой. Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, ар талын газрын дарга, Монгол Улсын ОХУ-д суугаа элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе.
-Чимэдийн Сангишарав: Богд суманд 1927 онд төрсөн. НАХЯ-нд орлогч сайд, Намын төв хороонд хэлтсийн эрхлэгч
-Лодонгийн Намсрай: Хархорин суманд 1929 онд төрсөн. Хошууч генерал цолтой. Хилийн цэргийн штабын дарга.
-Чулууны Цэрэндагва: Бүрд суманд 1944 онд төрсөн. Хошууч генерал цолтой. 1983-1986 онд МАА-ийн Артиллерийн командлагч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1996-1998 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга.