“Үтрээний хүүрнэл” жүжгийг дахин тоглох нь. Саяхан хоёр өдөр Улсын филармонид тоглосон ч үзэгчид дахиулахыг хүсчээ. Иймд үзэгчдийн хүсэлтэээр “Үтрээний хүүрнэл” жүжгийг дахин нэг удаа тоглохоор болсон байна. Жүжгийн энэ сарын 14-нд буюу ирэх бямба гаригт 19.00 цагт Улсын филармонид тоглох юм. Харин жүжгийн тасалбарыг энэ сарын 11-нээс эхлэн худалдах аж. Тасалбарын үнэ урьдын адил 15000 төгрөг байх болно.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дахины V-Day аяны хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн бичсэн “The Vagina Monologue”s буюу ”Үтрээний хүүрнэл” хэмээх шилдэг бүтээл нь 18-аас дээш насныханд зориулсан жүжиг юм.
М.Урин