БНСУ-ын парламентын сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

БНСУ-ын парламентын сонгууль эхэллээ

БНСУ-д парламентын бүх нийтийн сонгууль болж байна. Сонгуулийн үр дүн Ерөнхийлөгч Ли Мён-Бакийн хувьд том шалгуур болох юм. Эрх баригч Ханнара нам болон сөрөг хүчний Ардчилсан Эвсэл нам санал хураалтын дүнгээр зуузай холбож байна гэж ажиглагчид бичжээ. Энэ онд БНСУ-д ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль давхцаж буй жил гэнэ. Парламентын 300 суудлын төлөөх сонгууль БНСУ-д дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд санал өгөх насны 40 сая гаруй иргэн шууд саналаар 246 хууль тогтоогчийг сонгодог. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак, тэргүүн хатагтай Ким Ён Ук, зээ охины хамт ерөнхийлөгчийн ордны ойролцоох сонгуулийн санал хураах газарт саналаа өгсөн гэнэ. Өмнөх сонгуулиар Ханнара нам парламентын үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 165 суудлыг авсан бол сөрөг хүчний Ардчилсан Эвсэл нам 89 суудал авчээ. Сонгуулийн санал хуурах байр энэ дөрөвдүгээр сарын 10 буюу мягмар гаригт орон нутгийн цагаар 06:00 цагт эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арванхоёрдугаар сард болох юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж