
Хийх зүйлийн жагсаалт гарга.
Урьд өдрийн орой эсвэл өглөө нь тухайн өдөр хийж амжуулах зүйлсээ жагсааж бич. Гэрийн болон гадуур хөөцөлдөх ажлууд /хүнсний зүйл цуглуулах, ATM, цэвэрлэгээ, е-мэйл бичих, утсаар ярих, хугацаа нь дөхсөн төлбөрөө барагдуулах гэх мэт/ Жагсаалтанд олон зүйл оруулах хэрэггүй. Зөвхөн тухайн өдөр хийж амжуулах чухал шаардлагатай зүйлүүдээ багтаагаарай.
Ажил хэрэг болон гэр орны ажлаа бүү хольж хутга.
Эзэгтэй таны laptop хүүхдүүдийн чинь тоглоомтой хамт шалан дээр хөглөрөх ёсгүй. Хөглөрсөн хувцас, тоглоом хураах тэртэй тэргүй бухимдал төрүүлдэг. Үүний хажуугаар хүүхдүүд чихэн дээр чинь шуугилдаад байгаа үед чухал үйлчлүүлэгч рүүгээ е-мэйл бичнэ гэдэг юу л бол. Компьютерээ өөр өрөөнд оруулаад ч нэмэргүй. Учир нь хүүхдүүдийг хэдхэн хором хүнгүй орхиход юу болдог билээ. Харин зочны өрөөндөө ч юмуу эсвэл хүүхдийнхээ өрөөнд компьютер дээрээ ажиллангаа хүүхдүүдээ харж байхаар оффис булан бий болгох хэрэгтэй. Гэхдээ ширээн дээр чинь ямар ч тоглоом, хоол ундны зүйл байх ёсгүй.