Тавантолгойн асуудлаар хариулт өгнө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар хариулт өгнө

Тус орд газрын 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд 30 хувийг хэрхэн яаж эзэмшүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид энэ нь хэзээ жинхэнэ утгаараа ашгаа хүртээх вэ зэрэг олон асуудал тодорхойгүй байгаа билээ.

Холбогдох албаны хүмүүс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Мөн энэ үеэр Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил хийгдсээр байгаа билээ. Гэвч энэ бүгдийн үр дүн, шийдвэр тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох хүмүүсээс асуухаар шийдвэр гарах болоогүй байна л гэх.

Харин өнөөдөр Тавантолгойн дээрх бүх асуудалтай холбоотойгоор Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэс –Тавантолгой” ХК-ын ТУЗ-ийн дарга Д.Сугар МҮОНТ-ээр нэгдсэн мэдээлэл хийх юм байна. Тус мэдээлэл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэхээр хэрэгтэй мэдээлэл байх болно гэж холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.

Д.Сугарын ярилцлага өнөөдөр МҮОНТ-ээр 21:15 цагийн шууд нэвтрүүлгээр гарах аж.

Ч.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж