Шүүгч, ерөнхий шүүгч нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Шүүгч, ерөнхий шүүгч нарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарим
хүмүүсийг шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо. Ерөнхийлөгчийн
зарлигаар Нүрзэдийн Сүхбаатарыг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий
шүүгчийн, Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн,
Дашдоржийн Мөнхөөг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч,
ерөнхий шүүгчийн, Дансрангийн Бавууг нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн
шүүгч, ерөнхий шүүгчийн, Баттогоогийн Цогтыг Баянгол дүүргийн шүүхийн
шүүгч, ерөнхий шүүгчийн, Гансүхийн Есөн-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн
шүүхийн шүүгчийн, Довчинсэнгээгийн Алтанжигүүрийг Орхон аймаг дахь сум
дундын шүүхийн шүүгчийн, Ганбатын Баясгалан, Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
нарыг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Ганзоригийн
Билгүүнийг Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус
 томиллоо. 

Шинээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгчид өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үнэмлэхээ гардаж авав. 

Шударга ёсыг сахиулж, хуулийг хэрэгжүүлэхэд ард түмнээс хүлээлгэж байгаа
итгэл найдварыг дааж, шүүх эрх мэдлийг шинэтгэх хөтөлбөрийг 
хэрэгжүүлж,  шүүх эрхзүйн шинэ орчинд хариуцлагатай ажиллах болно гэдгээ
шинээр томилогдсон шүүгчид илэрхийллээ.

Эх сурвалж: http://www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж