Оросууд Хойд Солонгосын пуужинг сөнөөхөд бэлэн

Хуучирсан мэдээ: 2012.04.11-нд нийтлэгдсэн

Оросууд Хойд Солонгосын пуужинг сөнөөхөд бэлэн

Оросын пуужингийн болон агаараас хамгаалах хүчин Хойд Солонгосын “Ынха-3” пуужин замаасаа гарч Оросын нутагт унах аюул учруулбал түүнийг угтуулан сөнөөнө гэж Зэвсэг хүчний жанжин штабаас мэдээлжээ.

Хойд Солонгосын пуужинг хөөргөх үеэр Оросын пуужингийн болон агаараас хамгаалах хүчин тусгайлан байлдааны бэлэн байдал зарлахгүй бөгөөд уг систем нь байнгын бэлэн байдалд ажилладаг гэж Жанжин штабын төлөөлөгч хэлэв. Өмнө нь Хойд Солонгосын пуужин нутаг дэвсгэр дээгүүр нь нисвэл түүнийг сөнөөнө гэдгээ Өмнөд Солонгос ба Япон мэдэгдсэн байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж