
Цагдаа нар эхлээд мөнгийг 60 хоногийн дотор нэхэмжлэхгүй бол бүсгүйд буцааж өгнө гэж хэлсэн аж. Гэвч хоёр сарын дараа мөнгө марихуаны хэрэгтэй холбоотой болж таарч, мужийн хуулиар улсын өмчид авахаар болжээ.
Харин зөөгч бүсгүйд цагдаагийн газар мөнгийг авчирч өгсний шагналд 1,000 ам.доллар санал болгосон байна.
Зөөгч бүсгүй шагналаас шууд татгалзаж, шүүхэд гомдол гаргажээ. Хэрэг буруугаар эргэснийг мэдээд цагдаагийн газар өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 12,000 ам.долларыг бүсгүйд буцаан олгожээ. Зөөгч бүсгүй мөнгөөр суусан байсан ч гар цайлгасан мөнгийг шууд авч чадалгүй цагдаад аваачиж өгсөн гэж ярьжээ.
Н.Энх