Яамдууд спортоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Яамдууд спортоор өрсөлдлөө

Засгийн газрын 2009 оны Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай тавдугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, ажилтнуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний бие бялдарыг чийрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ихээхэн анхаарч байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Сангийн яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны албан хаагчдын дунд спортын тэмцээн зохион байгуулагдсан байна. Яамдууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд нийт оноогоор Сангийн яамны хамт олон тэргүүлж шилжин явах цомын эзэн болжээ. Удаах байранд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам орсон байна.

Энэ удаагийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулсан бөгөөд санхүү эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж