УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Орон нутгийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулах ёстой гэсэн хууль 2007 онд батлагдсан тул тэр дагуу хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаагийн зэрэгцээ энэ асуудлын хүрээнд байнгын хороонд мэдээлэл хийхийг хүссэн юм. Тиймээс дээрх байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож тайлбар хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулж явуулъя гэвч, хууль эрх зүйн хүрээндээ асар олон зөрчилтэй заалтууд байгаа. Тиймээс хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулах бололцоо харагдахгүй байгаа” гэдэг тайлбар хийсэн юм. Харин Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ бол шалтаг хэмээн үзэж, мэтгэлцээн өрнүүлсээр байна.
Г.ДАРЬ