Ж.Батзандан шударга ёсыг эрэв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан шударга ёсыг эрэв

Нөөцийн мах, бас бензиний үнийн хэлбэлзлээс илүү ард түмэнд юу хамгийн чухал байгааг Ж.Батзандан тодорхойлжээ. Шударга ёсны та­лаарх түүний эл өгүүлэл нийгэмд бас л хэрэгтэй сэдвийг хөндөж шүү. Пионе­рийн гишүүн “Таван онцын эзэн” жаалхүү хувинтай сүү барьсан эмээг зам хөндлөн гаргаж өгөх, ядарсан нэг­ний түлээ модыг хөрөөдөж туслах нь өнгөрсөн нийгмийн үеийн шударга ёсны тухай ойлголтын нэг хэсэг юм. Магад­гүй хүнд нялзаах эхлэл нь энэ. Цаашилбал нийгмийг бүхэлд нь ийм байлгах суртал байв. Харин өнөөдөр Ж.Батзандантай хамт бидний хайгаад байгаа шударга ёс яг хаана байна аа. Ер нь хаана байх ёстой юм бэ. Монголд байгаа” гэж ярьдаг, шилний цаанаас чихэр долоолгодог төр бол бий. Хорин жил оршиж байна. Ардчиллыг авчирч хоймрын авдрандаа хав дарсан монголчууд түүнийгээ шударга ёс гэж итгэдэг байлаа. Гэтэл бас л биш байж. Ж.Батзандан “Ард түмэн өнөөдөр өлссөндөө уурлаагүй, шударга ёсоор цангасандаа бухимдаж байна” хэмээн онож хэлжээ. Ард түмнийх гэж бат нут итгэж байсан уул уурхайг өнөөдөр тэр чигээр нь 300 гэр бүлд сэмхэн өмчлүүлж, улс төрийн сонголт хийхээр хоёр “Шударга ёс” нам ээлжлээд луйвардчихаж байгааг, хуулийн байгууллагууд бүхэлдээ хэн нэгний харцаар хөдөлж байгааг харсаар байж яаж шударга ёс оршиж байгаа гэх билээ. Хамгийн сүүлийн нэг жишээ байна. Саяхан “Айвенхоу Майнз” ком­пани Канадын “SouthGobi Resources” компанид эзэмшдэг 57,6 хувиа Хята­дын “Чалько” компанид 912 сая ам. доллараар худалдахаар болов. Энэ бол лицен­зийг бусдад худалдаж болохгүй ч компаниа зарахыг хориглоогүй ма­най хуулийн цоорхойг тун овжин ашигласан гадныхны хийсэн луйврын нэг хэлбэр юм. Ингэж л төр, хууль, ард түмнийг ардчилалд бүүвэйлүүлэн нам “унтаж” байх зуур шударга ёс дахиад л бусдын уланд гишгэгдэж байгаа юм. Эндээс Ж.Батзандангийн шударга ёсны эрэлхийлэл эхлэв. Сураггүй болсон шударга ёс тэгвэл хэний гарт байгааг түүнтэй хамт эрцгээе. Заавал үүгээр түү­гээр хайж байж олддог эд гэнэ билээ.      

Н.МӨНХТӨВШИН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж