Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртлээ.
Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын түүхэнд Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хоёрхон тамирчин байдгийн нэг нь
М.Бундмаа юм.
Дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой мөнгө,
Ази тивийн аваргын мөнгө, хүрэл, Зүүн азийн наадмын хүрэл медальт,
оюутны “Универсиад” наадмын аварга, “Дэлхийн цом”, “Их дуулга”-ын аварга
М.Бундмаагаа амжилт, ялалтаа төрд үнэлүүлсэнд спортынхон баяртай байна.
Баяр хүргэе, Бундаа.
Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа
хэлсэн байсан, “Их спортод 12-хон насандаа хөл тавьсан М.Бундмаагийн
амжилт бол хичээж, уйгагүй хөдөлмөрлөвөл Монголын хүүхэд залуус их
мөрөөдөлдөө эзэн байж болохын тод илэрхийлэл юм. Өнөөдөр хүртэж байгаа
Гавьяат тамирчны өндөр алдар бол М.Бундмааг илүү их амжилтад хүрч, эх
орныхоо нэрийг сайнаар гаргахад хөтлөх их итгэлийн шагнал юм шүү. Улам
их хичээгээрэй” гэж.
Хичээгээрэй… Агуу жүдогийн татамид алдар
хүндийн оргилд хүрч, Монголын жүдочдын хүсч мөрөөддөг амжилт бүхнийг эх
орондоо авчраарай. Спортод хайртай, жүдод хайртай хүн бүхэн өнөөдөр яг
чам шиг баяртай, сэтгэл дүүрэн байна аа.