Nintendo-ийн 3DS консол хүүхдийн хараанд сөргөөр бус харин ч эергээр нөлөөлж магадгүй гэжээ. Ихэнх тохиолдолд зургаагаас доош насны хүүхдийг 3DS консолоор тоглуулахыг хориглосон байдаг. Харин нүдний эмгэг судлаач АНУ-ын баг хүүхдийг аль болох бага байхад нь илрүүлж, эмчлэх ёстой харааны гажгийг энэхүү 3DS консолын тусламжтай илрүүлэх бололцоотой гэж үзсэн байна.
Хэрвээ хүүхдүүд консолоор тоглож байхдаа 3D эффектийг олж харахгүй бол харааны гажигтай байгаагийн шинж юм. Харааны гажгийг аль болох эрт илрүүлж, оношилбол эдгэх магадлал нь төдий чинээ өндөр байдаг ажээ. Тиймээс Nintendo-ийн бүтээсэн 3DS консол нь харааны эмгэг судлаачдад бурхнаас илгээсэн бэлэг боллоо хэмээн ихэд сайшаагдаж байгаа гэнэ.

Б.Энхцэцэг