209 сая төгрөгийн тусламж цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

209 сая төгрөгийн тусламж цуглуулжээ

Япон Улсад  байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүний эрдэнэт амь нас эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирсанд эмгэнэл илэрхийлж, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамт олны зүгээс нийт 209 сая төгрөгийг тусламж болгохоор Засгийн газраас нээсэн дансанд төвлөрүүлээд байна.

Монгол Улсад тохиолдоод байсан шилжилтийн хүнд бэрх үед Япон улсын Засгийн газар, ард түмэн их хэмжээний тусламж, хөнгөлөлттэй зээл олгож “Багануур”, “Шивээ-Овоо” уурхай болон “ДЦС-4” үйлдвэрүүдэд техник, технологийн шинэчлэлт хийх асуудлыг шийдвэрлэж өгч байсны үр дүнд дээрх үйлдвэрүүд одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа билээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон тус салбарын нийт үйлдвэр, компаниудын ажиллагсад Япон улсын ард түмэнд тусламж болгож 1-2 өдрийн цалин болох 209,084,529 төгрөгийг Монгол улсын Гадаад харилцааны  яамаар дамжуулан хүргүүлэх юм байна.  Үүнд:

1.

Эрдэс баялаг,
эрчим хүчний яам

1,617,200
төгрөг

2.

Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар

2,883,000
төгрөг

3.

Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар

1,533,000
төгрөг

4.

Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар

2,754,413
төгрөг

5.

“Сэргээгдэх
эрчим хүчний үндэсний төв” УҮГ

422,705 төгрөг

6.

Эрчим хүчний
зохицуулах газар

680,600 төгрөг

7.

“Диспетчерийн
үндэсний төв” ХХК

1,239,660
төгрөг

8.

“Дулааны 2-р
цахилгаан станц” ХК

4,000,000
төгрөг

9.

“Дулааны 3-р
цахилгаан станц” ХК

14,559,764
төгрөг

10.

“Дулааны 4-р
цахилгаан станц” ХК

60,000,000 төгрөг

11.

“Дарханы
дулааны цахилгаан станц” ХК

6,901,988
төгрөг

12.

“Даланзадгадын
дулааны цахилгаан станц” ХК

2,681,478
төгрөг

13.

“Дорнод бүсийн
эрчим хүчний систем”ХК

8,036,045
төгрөг

14.

“Төвийн бүсийн
цахилгаан дамжуулах сүлжээ”ХК

6,321,042 төгрөг

15.

“Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК

24,478,684
төгрөг

16.

“Эрдэнэт-Булганы
цахилгаан түгээх сүлжээ” ХК

2,595,921
төгрөг

17.

“Багануур-Зүүн
өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК

7,044,520
төгрөг

18.

“Баруун бүсийн
эрчим хүчний систем” ХК

3,796,887
төгрөг

19.

“Алтай-Улиастайн
эрчим хүчний систем” ХК

1,473,000
төгрөг

20.

“Улаанбаатар
дулааны сүлжээ” ХК

5,397,096
төгрөг

21.

“Дарханы
дулааны сүлжээ” ХК

2,227,580
төгрөг

22.

“Налайх дулааны
станц” ХК

955,000 төгрөг

23.

“Багануур
дулааны станц” ХК

1,625,292
төгрөг

24.

Дэлхийн банкны
“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл”

167,723 төгрөг

25.

“100000 нарны
гэр” төсөл

170,440 төгрөг

26.

“Багануур” ХК

20,000,000
төгрөг

27.

“Шивээ-Овоо” ХК

25,521,391
төгрөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж