Нисэх, Яармагт Wi-Fi бүстэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Нисэх, Яармагт Wi-Fi бүстэй боллоо

Хан-Уул
дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Цахим дүүрэг” хөтөлбөр
хэрэгжүүлэн төр захиргааны байгууллагууд болон сургууль, цэцэрлэг,
хороодын мэдээллийн технологийн асуудлыг шинэ түвшинд гарган ажиллаж
байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын
Тамгын газар, “Кевико” ХХК хамтран эхний ээлжинд Нисэх, Яармагийн нутаг
дэвсгэрт /WiFi/ утасгүй интернэтийн ногоон бүсийг үүсгэн ажиллаж байна.

Ингэснээр
гэр хорооллын өрх “Кевико” ХХК-ийн утасгүй интернэтийн картыг өөрийн
хэрэгцээнд таарсан үнээр борлуулах цэгээс худалдан авч гар утсандаа нэгж
цэнэглэдэгтэй адилаар ашиглах боломжтой юм.

Хан-Уул дүүргийн
Засаг даргын Тамгын газар, “Кевико” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд
2012 онд Ажилчны алдар талбай, Зайсангийн Бурхан багшийн талбай, 120
мянгатын автобусны буудал, “Яармаг” худалдааны төв, Яармагийн эцсийн
автобусны буудал, Нисэх “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна байрлах
биеийн тамирын талбай, Нисэхийн эцсийн автобусны буудал, Зайсан дахь
Зөвлөлтийн дайчдын хөшөөний 1-р тавцан/ WiFi/ зэрэг нийтийн эзэмшлийн
зам талбайг үнэгүй утасгүй интернэтийн бүс болгохоор төлөвлөн ажиллаж
байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж