Цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүд зөвлөлдөнө

Монгол, Японы цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн шинжлэх ухааны анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран 03 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ЦЭГ, МУИС-ийн танхимд зохион байгуулна. Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй сэдэвт анхдугаар уулзалтад Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада гол зочноор оролцож байгаа бөгөөд тэрээр “Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” сэдвээр илтгэл тавьж, “Уйгар болон Казахстаны цөмийн туршилтын үр дагавар”, “Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” “Фукушима дахь газар хөдлөлтийн үеийн цацрагийн хамгаалалт” сэдвээр лекц уншина.

    Мөн Монголын мэргэжилтнүүд “1959 оноос хойшхи Монгол Улсын цаг агаар буюу салхины чиглэлийн мэдээ баримт”, “Ураны олборлолтын үеийн цацрагийн судалгааны нийтлэг асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж