Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Д.Болд завгүй явна

Дуучин Д.Болд өнгөрсөн хоёрдугаар сард “Монгол поп” хэмээх шинэ цомгоо худалдаанд гаргасан. Тус цомог нь худалдаанд гарснаасаа хойш тав дахь долоо хоногтоо борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Үүнээс харахад монголчуудад “Монгол поп” шинэ урсгал таалагдсан бололтой.
Тэрбээр “Монгол поп” цомогт багтсан арван дуугаа бүгдийг нь клиптэй болгохоор төлөвлөөд байгаа төдийгүй эхний дөрвөн дуундаа клип хийгээд амжсан. “Нам гүм дундаас”, “Миний хоёр эрдэнэ”, “Манан” хэмээх дууных нь клип хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон бол тун удахгүй “Хээрийн салхитай аялгуу” дууны клип гарах юм.  Харин дараа нь “Амьдрал дуул гэлээ” дуундаа клип хийхээр зураг авалтад ороод байгаа гэнэ.  Сонирхуулахад mongolpop.mn сайт нээгдсэн байна. Энэхүү сайтад дуучин Д.Болдын “Монгол поп” цомгийн бүх мэдээлэл, зураг, дуу орсон бөгөөд, Монгол соёл, өв уламжлалын талаарх бүхий л мэдээлэлийг оруулжээ.  
М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж