Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг хуурамч 22 бурханаар сольсон гэх “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
С.Отгон