АНУ гаатай тамхины үйлдвэрлэлд хориг тавьж магадгүй гэдэг айдас намдсаны дараа гаатай тамхи үйлдвэрлэгч Lorillard фирмийн үнэт цаас 87.11ам.долларт хүрч 10.6 хувиар нэмэгдсэн байна. АНУ-ын хүнс, эмийн яам гаатай тамхины худалдаанд хориг тавихаас өмнө эрүүл мэндэд ямар нөлөөтэйг нь судлах үүрэг өгчээ. Lorillard фирм хамгийн их борлуулалттай Newport гаатай тамхи үйлдвэрлэдэг юм. Харин гаатай тамхи худалдаалахыг эсэргүүцэгчид үүнийг зах зээлээс гаргах нь олон нийтийн эрүүл мэндэд тустай гэж үзэж байна.Учир нь гаатай тамхины хэрэглээ тус оронд улам нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа өсвөр үеийнхэн ихээр сонирхох болсон аж. Euromonitor International-ээс гаргасан судалгаагаар гаатай тамхи АНУ-ын тамхины үйлдвэрлэлийн гурван хувийг эзэлж, зэх зээлд 83 тэрбум ам.долларын ашиг авчирдаг байна. Харин Lorillard-ын Newport тамхи тус фирмийн тамхины худалдааны 85 хувийг эзэлдэг ажээ. АНУ-ын хүнс, эмийн яамны экспертүүд гаатай тамхинд эрүүл мэндэд таагүй нөлөөтэй бодис байдгийг тогтоосон юм. Түүнээс гадна өөр нэг санаа зовоож буй зүйл нь сүүлийн хорин жилийн хугацаанд гаатай тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь өсвөр насныхан буюу 12 -17 насны хүүхдүүд байгаа бөгөөд эсрэгээрээ бусад тамхины эрэлт буурч байгааг судалгаа харуулсан байна. Эрүүл мэндийн судалгаанаас харахад Афро-америкчууд гаатай тамхи татах хандлага илүүтэй байгаа нь тэдний дунд тамхинаас үүдэлтэй эмгэг их байгаагаар тайлбарлаж байна. 2009 онд АНУ-д шоколад, интоор, ванилл болон бусад амт оруулагчтай тамхи худалдаалахыг хориглосон юм.
Н.Энх