Карл Лагерфельд Адельд цүнх бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Карл Лагерфельд Адельд цүнх бэлэглэв

Дизайнер Карл Лагерфельд дуучин Аделийг тарган гэж хэлсэндээ уучлал гуйж, дуучинд Chanel брэндийн хэд хэдэн цүнх бэлэглэхээр туслахаа явуулсан гэнэ.

Өдгөө 78 настай Карл Лагерфельд хоёр сарын өмнө дуучныг тарган гэж хэлээд гомдоосон юм. Гэтэл түүнээс хойш Аделийг санамсаргүй гомдоосондоо тайван унтаж чадахаа больсон гэнэ. Хоёрдугаар сарын эхээр “Metro” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа Карл Лагерфельд 23 настай дуучин Аделийг хөөрхөн царайтай бурхнаас заяасан сайхан хоолойтой ч тарган гэж хэлээд шуугиан дэгдээсэн билээ.
Аделийн шүтэн бишрэгчид дизайнерийн хэлсэн үгийг эсэргүүцэн уурласан бөгөөд дуучин Мадонна хүртэл Лагерфельдийн хэлсэн үгэнд дургүйцлээ илэрхийлсэн ажээ. Тэр ч бүү хэл Chanel загварын байрны гадаа жагсаал хийнэ гэж Аделийн шүтэн бишрэгчид  блогтоо  бичиж байсан юм.

Адель өөрөө нэг хэсэг дуугүй байсан ч People сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр “Би гял цал  сэтгүүлийн хавтсан дээр нийтлэгдсэн  бүсгүйчүүд шиг харагдахыг хэзээ ч хүсдэггүй. Би ихэнх эмэгтэйчүүдийн адил байхыг хүсдэг бөгөөд үүгээрээ ч бахархдаг” гэж хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж