ОХУ-ын Санкт-Петрбург хотын цагдаа нар хомосексуалийг олон нийтийн өмнө сурталчлахыг хориглох тухай хуулийг зөрчсөн хоёр залууг баривчилжээ. Санкт-Петрбург хот нь ижил хүйстнүүдийн суртал ухуулгыг хориглодог ОХУ-ын дөрвөн мужийн нэг юм. ОХУ-ын РИА новости агентлагийн мэдээлснээр ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид дээрх хуулийг эсэргүүцэж, хуульд тэдний эрхийг хамгаалах заалт оруулахыг шаардсан аж. Санкт-Петрбург хотод дээрх хуулийг батлахаас өмнө АНУ тус улсаас ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан ч талаар болсон юм. Ижил хүйстэн, гей, лесби хүмүүсийг нэгдэж, үг хэлэх эрх чөлөөг нь хязгаарласан хуулийг эсэргүүцсэн хөдөлгөөн ОХУ-д байнга болдог гэнэ. АНУ ижил хүйстнүүдийн асуудлыг анхааралдаа авахыг ОХУ, Европын холбооны албаны хүмүүсээс уриалсан ч амжилт олоогүй юм.
Н.Энх