Дэлхийн топ 10 теннисчдээс дөрөв нь оролцож байгаа ч эзэн орны эгч, дүү Уильямсуудын тоглолт олны анхаарлын төвд байсан бөгөөд тэднийг хагас шигшээд шалгарах байх гэж их найдаж байлаа. Харин америкчуудын энэ хүлээлтийг Винус биелүүлж чадсангүй. Тэрбээр 1/8-д тус тэмцээний 2010 оны аварга Австралийн Саманта Стосуртой гурван үеийн турш тоглож 3:6, 6:4, 3:6-аар ялагдал хүлээлээ. Винусыг буулгаж авсан Саманта Стосур хагас шигшээд эгч Серена Уильямстай тоглохоор боллоо. Хэдийгээр Винус Уильямс зургаан сар теннисний талбайд гараагүй ч өнгөрсөн сараас эхлэн тэмцээндээ оролцож чансаагаа 87 хүртэл ахиулж байгаа билээ.
Харин нөгөө хэсгээс Чехийн Люси Сафаров ОХУ-ын Вера Звонареваг 6:3, 6:3-аар буулган авсан бол Словекийн Хэргок (14) тус тэмцээний 2006 оны аварга, ОХУ-ын Надя Петроваг 6:1, 6:2-аар буулган авч шигшээд шалгарлаа. Хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж шигшээд тоглох теннисчдийн нэрс тодорно.
Тус тэмцээний шагналын сан 740 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд түрүүлсэн теннисчин 115 мянган ам.доллар хүртэж, чансааны 470 оноо авах билээ. Тэмцээний аварга дөрөвдүгээр сарын наймны шөнө тодорно.