Япон энэ оны төсвөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Япон энэ оны төсвөө баталлаа

Японы Засгийн газар худалдааны татварын асуудлаар маргаан дэгдээсний эцэст намжин энэ оны төсвөө баталлаа.

Парламентын доод танхимаас энэ сарын төсвөө батлуулсан авч дээд танхим
эсэргүүцэлтэй тулгарснаас хугацаагаа хойшлуулж байжээ. Улмаар төсвөө 1.1
их наяд ам.доллар хэмээн баталсан байна.

Мөн өнгөрөгч оны гуравдугаар сарын хүчтэй газар хөдлөлт, цунамигаас
сүйдсэн барилга байшинг сэргээн засварлахад 3.7 их наяд иенийг
төсөвлөжээ.

Японы эдийн засаг нэгдүгээр сард уналттай гарсан юм. "Блүүмбэрг"
агентлагийн мэдээлснээр өнгөрсөн онд Японы дотоодын нийт бүтээгдэхүүний
хэмжээ 0.4 хувь, хэрэглээний үнийн үзүүлэлт 0.1 хувиар буурчээ.

Шинжээчдийн ярьснаар тус улсын эдийн засаг зогсонги байдалд орсон байна.
Харин хоёрдугаар сард өсч, сэргэж байгаа дүн гарсан юм. Учир нь тус
улсын эдийн засгийн гол хүч болох машин болон түүний эд ангийн
борлуулалт 3.4 хувиар өссөн байв.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж