Сибирьт 40 орчим түймэр гараад байна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Сибирьт 40 орчим түймэр гараад байна

Өнөөдөр өглөөний байдлаар Сибирийн 1743 га талбайтай ойд 40 орчим ой хээрийн түймэр гараад байгаа талаар ИТАР-ТАСС мэдээллээ.

Байгаль орчмын бүсэд 99,6 га талбай бүхий ой модонд 16 түймэр, Буриадын 1643 га газарт 22 түймэр гараад  байгаа юм. Сибирийн ой хээрийн түймрээс хамгаалах албанаас Буриадын Кяхтинский дүүрэгт 1487,9 га газрыг хамарсан хоёр том түймэр байгааг мэдэгджээ. Түймрийг цурманд оруулаад байгаа бөгөөд ойр орчмын суурингуудад аюулгүй болсон гэжээ.

Гал сөнөөгчдийн санааг зовоож байгаа зүйл нь сансрын хиймэл дагуулаас авсан түймрийн жижиг голомтууд болоод байна. Салхи ихтэй хуурай цаг агаартай байгаа учир жижиг хэмжээний түймэр их хэмжээний газар нутгийг хамрах магадлал ихтэй юм. Хиймэл дагуулын зургаар өнөө өглөө Байгаль орчмын бүс нутагт хоёр, Буриадын нутаг дэвсгэрт найман түймрийн цэг харагдсан байна. Түймрийг унтраахаар 112 хүн болон 27 нэмэлт техник хүч гаргасан гэнэ.

Өмнө нь 615 хүн болон 95 техник хэрэгслийг түймэр унтраахад дайчлаад байсан юм. Сүүлийн хэд хоногт түймэрт дайчлагдсан иргэд  түймэрт сүйдсэн 104 км замаас 63 км замыг засаад байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж