Туркт гүүр эвдэрч, осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Туркт гүүр эвдэрч, осол гарчээ

Турк улсын хойд хэсгийн Зонгулдак мужид гүүрийн нэг хэсэг баасан гаригт эвдэрч унаснаас 15 хүн сураггүй болоод байгаа тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Том голын гүүрийн 100 м орчим хэсэг эвдэрч унасан бөгөөд гүүрэн дээгүүр явж байсан хоёр  хөнгөн тэрэг болон нэг микроавтобус голд унасан байна. Одоо аврах ажил үргэлжилж байгаа ч голын түргэн урсгал болон цаг агаар муу байгаагаас унасан хүмүүсийг гарган авахад хүндрэл гарч байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж