Монгол, Литвийн бизнес уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Монгол, Литвийн бизнес уулзалт болно

Литва улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Аста Скайсгрюте Лиаускен
болон тус улсын Эдийн засгийн дэд сайд Даумантас Лапинскас нар энэ сарын
16-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-д энэ сарын 16-ны өдөр Монгол-Литвийн бизнес уулзалт зохион байгуулахаар болсон байна.

Литва улсаас дээд боловсрол, банк санхүүгийн тоног төхөөрөмж, хүнс,
хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, байгаль орчин, эмнэлгийн тоног төхөөрөмж
болон чанарын удирдлагын тогтолцооны чиглэлээр бизнесийн төлөөлөгч нар
оролцох юм. Харин энэ чиглэлээр манай зарим боловсролын байгууллагын
удирдлагуудтай санал солилцох аж.

Эх сурвалж: "Улстөрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж