Бүсээ чангалуулсан португаличууд

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Бүсээ чангалуулсан португаличууд

Португалийн бүх нийтийн ажил хаялт нь эсэргүүцлийн жагсаал болон
хувирч улмаар цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчид Засаг
захиргааныхаа эдийн засгийн хатуу бодлого, мөн хөдөлмөрийн хуульд
оруулах өөрчлөлтийг эсэргүүцсэн юм. Энэ ажиллагааг зохион байгуулж буй
CGTP үйлдвэрчний эвлэл засгийн газраа “Европын холбоо, Олон улсын
валютын сангийн заавраар улс орноо сүйрүүлж байна” гэж үзэж байгаа юм.
Өрийн гүн хямралд орсон Португали улс ЕХ, ОУВС-ийн зөвлөснөөр 78 тэрбум
еврогийн зээл авчээ. Лиссабон төсвийн алдагдлаа 2011 онд 9.8-5.9 хувь,
2012 онд 4.5 хувьд хүргэх үүрэг хүлээсэн тул бүсээ чангалахад хүрээд
байгаа билээ. Ингэснээр засгийн газар нь 14 хувь хүчирхээд байгаа
ажилгүйдэл нь 3.3 хувиар хүрнэ хэмээн тооцжээ

Эх сурвалж: "Үндэстэний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж