“Францын эдийн засаг тогтвортой байна”

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Францын эдийн засаг тогтвортой байна”

Францын ерөнхийлөгч Николя Саркози сонгуулийн өмнөх хөтөлбөртөө Францын эдийн засаг тогтвортой байна гэж мэдэгджээ.

Тэрбээр “Франц улс Испани болон Италид болж байгаа шиг хүнд байдалд орохгүй, төсвийн алдагдалгүй байх болно” гэжээ. Түүнчлэн төсвийн зардлыг багасгах болон Европын холбооны төсөвт байгаа Францын хувийг царцаах төлөвлөгөөтэй байгаагаа Саркози хэлсэн байна.

“2016 он гэхэд Франц улс тэнцвэржүүлсэн төсөвтэй болно. Манай улсын иргэдийн хувьд тэнцвэржүүлсэн төсөв нь алтан дүрэм болох бөгөөд Европын бусад орнууд ч энэ алтан дүрмийг хэрэгжүүлэх байх” гэж тэрбээр тэмдэглэсэн юм. Ирэх онд Франц улсын өр ДНБ-ний 89,4 хувьд хүрэх магадлалтай байгааг Саркози дурдаад, 2017 он гэхэд өрийг 80,2 хувь хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Европын комиссын мэдээгээр өнгөрсөн оны эцсээр Грек улсын өр ДНБ-ний 159 хувьтай, Герман улсын өр ДНБ-ний 81,8 хувьтай тэнцэж байсан юм.

Харин Николя Саркозийн өрсөлдөгч социалист үзэлтэй Франсис Холланде лхагва гаригт мэдэгдэхдээ баян хүмүүст илүү татвар оноох бөгөөд ерөнхийлөгч болон сайдуудын цалинг 30 хувиар хасна гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэх бөгөөд тавдугаар сарын 6-нд дуусна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж