Зимбабве уул уурхайн компаниудын хяналтыг авчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Зимбабве уул уурхайн компаниудын хяналтыг авчээ

Зимбабве улсын Засгийн газар гадаадынхны эзэмшилд байсан уул уурхайн компаниудын хувьцааны дийлэнх хувийг эргүүлэн авсан гэж мэдэгджээ. Тус улсын Засгийн газрын сайдын хэлж буйгаар уул уурхайн компаниуд хяналтын хувьцааны 51 хувийг 2011 онд төрд эргүүлэн өгөх байсан ч хугацаа нь хэдийнэ хэтэрсэн аж. Алт, зэс, нүүрс, цагаан тугалга зэрэг 35 төрлийн эрдэс, түүхий эд олборлодог Зимбабве улсад Рион Тинто, Англо-Американ зэрэг уул уурхайн аварга компаниуд үйл ажиллагаа явуулж иржээ. Тус улсын 1000 гаруй уурхайн эзэмшлийн давуу эрхийг эзэмшдэг гадаадын компаниуд уугуул иргэдэд эрхийг шилжүүлэн өгөх байсан ч хойшлуулсаар байжээ. Засгийн газрын дээрх мэдэгдлийг сонгуулийн өмнөх шоу гэх хүмүүс байгаа бөгөөд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Мугабегийн ирэх жил сонгуульд өрсөлдөх арга гэж үзэж байна. Харин Ерөнхийлөгч Мугабе уул уурхайн компаниудын хяналтын хувьцааг төрийн мэдэлд авснаар колоничлолын үеэс цагаан арьстнууд хянах болсон эдийн засгийг зөв голдрилд оруулна гэжээ. Тус улсын иргэд цагаан арьстнууд газар нутгийн дийлэнх хэсгийг эзэмших болсноос эдийн засаг нь доройтсон гэж буруутгадаг гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж