
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан хүнийг чадавхижуулах нь” төсөл нь уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, олон нийтийн мэдлэг, мөн түүнчлэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хүний эрхийн зөрчлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ зорилгоо биелүүлэхээр “Хүний түүх” цуврал аудио, видео баримтат цувралууд бүтээж байна.
Төслийн хүрээнд бүтээсэн баримтат кинонуудыг, тэдгээрт өгүүлсэн эрхийн хэрэгжилтийн талаарх саналын хамт УИХ, Засгийн газар, холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлнэ.
Аудио цуврал нь 10 хэсэгтэй бөгөөд ирэх сараас эхлэн 8 аймгийн радиогоор цацахаар болжээ.
Төслийн гол үр нөлөө нь эдгээр бүтээлээр дамжуулан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, нийт ард иргэдийн хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал аж.