Тус наадмын урьдчилсан шатны шалгаруулалт зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт буюу Дархан , Эрдэнэт хотуудад болно. Ирэх сарын 9-нд Эрдэнэт хотод, 16-нд Дархан, Улаанбаатар хотод эхний шатанд залуус өрсөлдөнө. Харин зургадугаар сарын 18-нд 17.00 цагт “UB Palace”-ийн концертын их танхимд эцсийн шатны шалгаруулалт болон “Face of Mongolia – 2011” уралдааны эзэд тодрох нь ээ. Тус наадмын ялагч хоёр эрэгтэй, таван эмэгтэй оролцогч Солонгост болох “Азийн модель” шалгаруулах тэмцээний эрхээр шагнуулан тус улсад аялан Солонгосын “Тэдог” их сургуулийн загварын ангид элсэн орох эрх, ВВQ, TV9, “Sunjin Grand Hotel”-ийн нүүр царай болох зэрэг томоохон шагналуудын эзэн болох юм байна.
“Face of Mongolia – 2011” уралдаан эхэллээ
Монголын шинэ дүр төрх тодруулах “Face of Mongolia – 2011” уралдааныг “Монгол модель” агентлагаас зарлалаа. Энэхүү уралдаан нь 17-оос дээш насны хүүхэд залуучуудын дунд явагдах бөгөөд бүртгэлийг “Монгол модель” агентлагийн байранд хийж эхэлжээ.
Г.Даша