Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2011 оныг усны жил болгон зарлаж байгаатай холбогдуулан ус шүүх шинэ технологийг Монголд нэвтрүүлэхээр болжээ. Уг төслийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд манай улсаас мөнгө гаргах бөгөөд дараагийн ээлжинд өндөр хөгжилтэй орнуудтай хамтрахаар болсон байна. Одоогийн байдлаар Япон хамтрахаар ярилцаж, судалгааны ажил хийж байгаа ажээ. Тус ажлын хүрээнд өнгөрөгч сард усны газар болон Засгийн газрын төлөөлөлтэйгөөр Япон улсад очоод туршлага судлаад эхэлсэн байна. Энэ ажилд 21 их наяд төгрөгийг төсөвлөсөн байгаа гэж албаныхан мэдээлж байгаа юм. Японы ус шүүх технологийг монголд хэрхэн нэвтрүүлж болох талаар өнөөдөр болж байгаа “Усны салбарын бодлого, хэтийн хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт онол, практикын бага хуралд илтгэл тавьж, хэлцүүлж байгаа ажээ.
С.Болор