Усны бодлогын талаар онол, практикын бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.21-нд нийтлэгдсэн

Усны бодлогын талаар онол, практикын бага хурал боллоо

Маргааш тохиох гэж буй дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “Усны салбарын бодлого, хэтийн хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт онол практикын бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралд Усны газрын удирдлагууд болон усны асуудлаар мэргэшсэн эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүлж буй ажээ. Түүнчлэн Бредфордын их сургуулийн профессор, Их Британийн Нэгдсэн Вант улс, НҮБХХ-ын Олон улсын зөвлөх П.Б.Ананд, Усны газрын зөвлах Ян Брон зэрэг гадны эрдэмтэд ч оролцож байгаа юм. “Энэ оныг Усны хэрэг эрхлэх газраас усны жил болгон зарласан байгаа. Уг жилийн хүрээнд хийгдэж байгаа эхний ажил нь өнөөдрийн онол, практикын бага хурал болж байгаа юм. Маргааш усны жилийн нээлтийг төрийн ордны их танхимд хийх гэж байна. Усны жилийг зарлаж байгаагийн гол шалтгаан нь усны асуудлаар мэргэшсэн олон байгууллагуудыг нэгтгэж, эцсийн үр дүнд хамтдаа хүрхийг чухалчилж байгаа учраас Усны жилийг зарласан юм. Гарт баригдах үр дүнтэй ажлыг уг жилийнхээ хүрээнд зохион байгуулна” гэж хэлж байсан юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг дэлхийн усны өдөр болгон зарладаг билээ. Энэ өдрөөр усны жилийг албан ёсоор нээхээр болсон байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж